Монпэй нь апликейшнаараа дамжуулан хүмүүсийн өдөр бүрийн амьдралыг хялбарчлах, орчин үеийн технологийн шийдлүүдийг санал болгон санхүүгийн хүртээмжийг нэмэгдүүлэхийн зэрэгцээ хэрэглэгчдийн амьдралын хэв маягт эерэг нөлөө үзүүлэхийг зорин ажилладаг билээ. Тус апликейшн нь Монголбанкаар баталгаажсан, Монголын анхны тусгай хугацаагүй цахим мөнгөний зөвшөөрөл бүхий хамгийн том эко-систем бүхий санхүүгийн үйлчилгээ. Гар утсаараа хэзээд ч, хаанаас ч, 24/7 бүхий л төрлийн төлбөр тооцоо хийх, зээл авах, онлайнаар бараа бүтээгдэхүүн захиалж хүргүүлэн авах, тасалбар захилах, тоглоом цэнэглэх мөн хямдрал, урамшуулалд хамрагдах боломжтой зэрэг апликейшнд суурилсан цогц үйлчилгээ бүхий үндэсний төлбөрийн шийдэл юм.
MonPay тэмдэгтэй бүх газруудаар худалдан авалт хийх, QR кодыг доорх төрлүүдээр уншуулан төлбөрөө төлөх, худалдан авалт хийх боломжтой. qPay болон бүх банкны QR кодыг апликейшнаараа уншуулан хормын дотор хялбар төлөх ч боломж бий.