Үйлчилгээний нөхцөл

Монпэй үйлчилгээг бүх үүрэн холбооны хэрэглэгч авах боломжтой.

Та Монпэй үйлчилгээнд Монпэй апликейшн, вебсайтаар өөрийн мэдээллээ (овог, нэр, регистрийн дугаар, гар утасны дугаар) бүртгүүлэн баталгаажуулсанаар Монпэй үйлчилгээний бүрэн бус бүртгэлтэй хэрэглэгч болж Монпэй дансаараа дараах хязгаартайгаар гүйлгээ хийх, дансны үлдэгдлээ хянах боломжтой. Та бүрэн бүртгэлтэй хэрэглэгч болохын тулд өөрт ойр байрлах Мобикомын үйлчилгээний салбарт ирж Монпэй үйлчилгээний гэрээ байгуулна уу.

Бүрэн бус бүртгэлтэй хэрэглэгчийн нөхцөл:

  • Нэг өдрийн гүйлгээний дээд хязгаар 40,000 төгрөг
  • Монпэй дансны дээд үлдэгдэл 100,000 төгрөг

Хэрэв та гүйлгээний болон дансны хязгаараа нэмэгдүүлэхийг хүсвэл Мобикомын үйлчилгээний салбаруудад иргэний үнэмлэхтэйгээ ирж “Монпэй үйлчилгээний хэрэглэгчийн гэрээ” байгуулна. Энэхүү гэрээг 18 нас хүрсэн, эрх зүйн чадамжтай этгээд байгуулна. 18 насанд хүрээгүй хэрэглэгч гэрээ байгуулах хүсэлтэй бол түүний хууль ёсны төлөөлөгч /эцэг эх, харгалзан дэмжигч/ гэрээг байгуулж, гэрээний дагуу хүлээх эрх, үүрэг, хариуцлагыг хүлээнэ.

Гэрээ байгуулсан хэрэглэгчийн нөхцөл:

  • Нэг удаагийн гүйлгээний дээд хязгаар 5,000,000 төгрөг
  • Монпэй дансны дээд үлдэгдэл 20,000,000 төгрөг

Та Монпэй дансаа Монпэй апликейшн, вебсайтаар удирдаж төлбөр тооцоо хийх, зээл авах, өдөр тутмын олон үйлчилгээг ашиглах боломжтой.

Монпэй үйлчилгээний шимтгэл хураамжийн ерөнхий нөхцөл

Монпэй үйлчилгээний шимтгэлийг гүйлгээ хийх агшинд автоматаар хэрэглэгчийн данснаас дараах тарифаар суутган авна.

 

Гүйлгээний төрөл Гүйлгээний зорилго Нэгж гүйлгээний шимтгэл
Орлогын гүйлгээ Мөнгөн хөрөнгийг Монпэй дансанд шилжүүлэх 0 төгрөг
Зарлагын гүйлгээ Монпэй цахим данснаас мөнгөн хөрөнгөд хөрвүүлэн гаргах 300 төгрөг
Худалдан авалт Монпэй дансаар худалдан авалт хийх 0 төгрөг
Билл төлөлт Монпэй данснаас төлбөр төлөх 0 төгрөг
Шилжүүлэг Монпэй данс хооронд шилжүүлэг хийх 10 төгрөг
Үлдэгдэл шалгах Монпэй дансны үлдэгдлээ мессежээр шалгах 5 төгрөг
Хуулга авах Монпэй дансныхаа хуулгыг авах 1 хуудас нь 100 төгрөг
Тодорхойлолт Монпэй дансны тодорхойлолт авах 1,000 төгрөг
Банкны данс руу шилжүүлэг Монпэй данснаас банкны харилцах данс руу шилжүүлэх 200 төгрөг/гүйлгээ тутамд
Идэвхгүй данс хөтөлсний шимтгэл 6 сараас дээш хугацаанд гүйлгээ хийгээгүй данснаас шимтгэл авах 200 төгрөг Данс идэвхгүй сар тутамд

Хэрэглэгч та Монпэй үйлчилгээнд нэгдсэнээр дараах эрхийг эдэлж, үүрэг хүлээх болно.

Монпэй үйлчилгээний хэрэглэгчийн эрх:

  • Хэрэглэгч нь Монпэй дансаар дараах гүйлгээг гүйлгээний хязгаарт багтаан хийх;
  • Мөнгөн хөрөнгийг цахим дансанд хөрвүүлэх;
  • Цахим данс дахь мөнгийг мөнгөн хөрөнгөнд хөрвүүлэх;
  • Цахим дансны шилжүүлэг хийх;
  • Цахим дансны мөнгөөр төлбөр тооцоо гүйцэтгэх;
  • Цахим дансны үлдэгдэл шалгах;
  • Гүйлгээний хуулга авах;
  • Мобифинансын үйл ажиллагааны журамтай танилцах;
  • Монпэй үйлчилгээний эрхээ түр хаалгах, сэргээлгэх, цуцлах;
  • Өөрийн дансны үлдэгдэл болон гүйлгээний хуулгыг Мобифинансын журмын дагуу авах, холбогдох мэдээлэлд тайлбар хүсэх;
  • Монпэй үйлчилгээний болон гүйлгээний талаар 1800-1199 дуудлагын төвд гомдол, маргаан гаргах, түүнийг гэрээнд заасны дагуу шийдвэрлүүлэхийг шаардах;
  • Гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлэхийг Мобифинансаас шаардах;

Монпэй үйлчилгээний хэрэглэгчийн үүрэг:

  • Мобифинанст хувийн мэдээллээ үнэн зөв, бүрэн өгөх. Хувийн мэдээлэлд өөрчлөлт орвол ажлын 5 хоногт багтаан Мобиком Корпораци ХХК-ын үйлчилгээний салбаруудад хандаж мэдэгдэх;
  • Өөрийн Монпэй дансны нууцлал болон аюулгүй байдлыг хангаж шаардлагатай тохиолдолд өөрчлөх, нууцлалыг хадгалах Хэрэглэгч цахим мөнгөний үйлчилгээний төхөөрөмжөө алдсан, үйлчилгээний нууц үг, пин код, нэвтрэх эрхээ хаяж үрэгдүүлсэн, хулгайд алдсан, өөрийн данснаас эрх олгогдоогүй, маргаантай болон луйврын шинжтэй гүйлгээ хийгдсэнийг мэдсэн тохиолдолд 1800-1199 дугаараар Мобифинанс-д нэн даруй мэдэгдэж дансыг түр хаалгах, мэдэгдээгүйн улмаас үүсэх хохирлыг бүрэн хариуцах;
  • Монпэй карт нь Мобифинансын өмч бөгөөд хаяж үрэгдүүлсэн тохиолдолд нууцлал алдахаас сэргийлж, нэн даруй 1800-1199 дугаарт мэдэгдэж, хаалгана. Мэдэгдэж, хаалгаагүйгээс үүсэх аливаа асуудал, хохирлыг хэрэглэгч хариуцна.
  • Хэрэглэгч гуравдагч этгээдэд санаатай болон санамсаргүй байдлаар гар утас, төхөөрөмжөө дамжуулсан, ашиглуулсан, хэрэглүүлсэн, аль нэг програмыг буруу ажиллуулсан, гар утас, төхөөрөмж нь эвдэрсэн, унтарсан, сүлжээнээс гадуур гарсан, гар утасны эрх нь хаагдаж 90 хоногтоо орсон эсхүл төхөөрөмж гар утас, сим картаа гэрээнд зааснаас бусад байдлаар ашигласнаас гүйлгээ амжилтгүй болох гэх мэт аливаа үр дагавар, хохирол зардлыг өөрөө бүрэн хариуцна.

Монпэй үйлчилгээг эрхлэгч Мобифинанс ББСБ-ын эрх, үүрэг

  • Хэрэглэгчийн хувийн мэдээллийн өөрчлөлтийг Улсын бүртгэлийн ерөнхий хуульд заасны дагуу Улсын бүртгэлийн эрх бүхий байгууллагаас гаргуулан авах;
  • Хэрэглэгчийн Монпэй данснаас олон давтамжтай, сэжигтэйд тооцогдох гүйлгээ хийгдсэн тохиолдолд Мобифинанс хэрэглэгчээс гүйлгээг шалгах, баталгаажуулахыг шаардах, дансыг түр хаах зэрэг ажиллагаа хийх;
  • Хэрэглэгчийг хууль тогтоомж, гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлэхийг шаардах, шаардлагыг хангаагүй нөхцөлд гэрээг цуцлах;

Мобифинанс дараах тохиолдолд урьдчилан сануулалгүйгээр дансыг түр хаах, шаардлагатай бол гэрээг дуусгавар болгоно. Үүнд, хэрэглэгч:

  • Гэрээгээр хүлээсэн үүргээ удаа дараа зөрчсөн;
  • Дансыг хууль бус үйл ажиллагаанд ашигласан;
  • Худал мэдээлэл өгсөн;
  • Хууран мэхэлсэн;
  • Мобифинансын үйл ажиллагаанд саад учруулсан; Өөрийн үйлчилгээг Мобифинансын сүлжээ болон бусад харилцагчдад хортой, зүй бус зохисгүй байдлаар ашигласан;
  • Хэрэглэгчийн эрх зүйн чадвар дуусгавар болсон;
  • Хууль, хяналтын байгууллагаас ирсэн мэдэгдлийг үндэслэн хэрэглэгчийн дансны зарлагын гүйлгээг зогсоох, шаардлагатай тохиолдолд дансыг түр хаах болон цуцлах;
  • Харилцагчийн Монпэй данс үүсгэсэн гар утасны дугаар хураагдсан, ашиглалтаас гарсан, үүрэн холбооны үйлчилгээний гэрээ нь цуцлагдсан, дуусгавар болсон, хэрэглэгчийн Монпэй дансанд сүүлийн 6 сарын турш гүйлгээ хийгдээгүй тохиолдолд болон бусад адилтгах тохиолдлуудад дансыг идэвхгүй төлөвт шилжүүлнэ;
  • Монпэй дансаар сэжигтэй гүйлгээ хийгдсэн тохиолдолд

Мобифинансын үүрэг:

  • Гэрээний нөхцлийг өөрийн санаачилгаар өөрчилж болох ба өөрчлөлтийг хуанлийн 30 (гуч) хоногийн өмнө Монпэй үйлчилгээний веб хуудсаар дамжуулан мэдээлэх ба өөрчлөлт орсноос хойш хэрэглэгч үйлчилгээг хэрэглэсээр байгаа бол өөрчлөлтийг хүлээн зөвшөөрсөнд тооцох;
  • Энэхүү гэрээ болон хуульд зааснаас бусад тохиолдолд хэрэглэгчийн мэдээллийг бусдад үл задруулах;
  • Хэрэглэгчийн гүйлгээг өөрийн техникийн боломж, хүчин чадлын хүрээнд түргэн шуурхай найдвартай гүйцэтгэх, системийн тасралтгүй, хэвийн, аюулгүй ажиллагааг хан 1800-1199 дугаарт ирсэн санал хүсэлт, мэдэгдэл, гомдолд ажлын 3 хоногийн дотор холбогдох хариу өгөх, боломжит хугацаанд шийдвэрлэх;
  • Хэрэглэгчийн цахим мөнгөнд хөрвүүлсэн мөнгөн хөрөнгийг банкны баталгааны дансанд 100% байршуулж, бизнесийн болон барьцааны зорилгоор ашиглахгүй байх;

Бусад

  • Үйлчилгээнд бүртгүүлснээс хойш талуудын хүсэл зоригоос үл хамаарах шалтгаанаар тухайлбал гал түймэр, үер, хур тунадастай болон шороон шуурга, газар хөдлөлт, аянга цахилгаан, галт уулын болон бусад тэсрэлт, дэлбэрэлт, цаг агаарын хэт халалт ба хүйтрэлт эсхүл төрийн эрх бүхий байгууллагын шийдвэр, хорио цээрийн дэглэм, гоц халдварт өвчин, ажил хаялт, нийтийг хамарсан эмх замбараагүй байдал, үймээн самуун, зэвсэгт мөргөлдөөн, дайн (зарлагдсан болон зарлагдаагүй), террорист халдлага, улс орныг хамарсан түлш, эрчим хүчний хязгаарлалт, бүх нийтийг хамарсан сүлжээний хэт ачаалал, доголдол тасалдал зэрэг гэнэтийн буюу давагдашгүй шинжтэй нөхцөл байдлын улмаас талууд гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй буюу зохих ёсоор биелүүлээгүй тохиолдолд хариуцлага хүлээхгүй;
  • Гэнэтийн буюу давагдашгүй хүчин зүйлүүдийн улмаас үүдсэн нөхцөл байдал 30 хоногоос дээш хугацаагаар үргэлжилсэн тохиолдолд гэрээг цуцлагдсанд тооцно;

Хэрэглэгч гэрээ байгуулснаар Мобифинанс болон түүний толгой, охин, хараат компаниудад дараах зөвшөөрлийг өгч байгаа болно. Үүнд:

  • Хэрэглэгчийн мэдээлэл ашиглан үйлчилгээ үзүүлэх;
  • Зах зээлийн судалгаа шинжилгээ хийх;
  • Үйлчилгээний мэдээ, мэдээлэл хүргэх;
  • Хууль болон гэрээнд заасан үүргийг хангуулах зорилгоор гуравдагч этгээдэд мэдээллийг өгөх;
  • “Монпэй үйлчилгээний хэрэглэгчийн гэрээ”-тэй холбогдон гарч болзошгүй бүх санал зөрөлдөөн, маргааныг талууд харилцан зөвшилцөх замаар шийдвэрлэхийг эрмэлзэх бөгөөд тийнхүү шийдвэрлэж чадахгүй тохиолдолд Монгол улсын хууль тогтоомжид заасны дагуу шийдвэрлэнэ;

Өмнөх хуудасВаучер
Бидэнтэй хамтран ажиллах хүсэлтээ яг одоо онлайнаар илгээнэ үү.