Хамтын ажиллагаа

Монпэй хэрэглэгчдийн цахим мөнгөө захиран зарцуулах боломжийг улам бүр нэмэгдүүлэхийн тулд бид төрөл бүрийн аж ахуйн нэгж, төрийн болон бизнесийн байгууллагуудтай хамтран ажиллаж байна.

Бизнесийн байгууллагууд төлбөр тооцоогоо хялбарчлах зорилгоор Монпэй системд нэгдэж бидэнтэй хамтарч ажиллах, мөн түүнчлэн Мини Апп, Маркет, Купон цэсээр дамжуулан бараа бүтээгдэхүүнээ, сурталчлах, борлуулах боломжтой. Танай байгууллага системээ (Кассын програм, Онлайн шоп) Монпэйтэй холбосноор дараах давуу талууд үүснэ.

Монпэй үйлчилгээнд бүртгэлтэй 1,6 сая хэрэглэгчийг өөртөө татах

Бэлэн бус төлбөрийн шинэ нэмэлт суваг бий болгох

Мини апп, купон цэсээр дамжуулан бүтээгдэхүүнээ борлуулах

Онлайн дэлгүүрээ үүсгэж Маркет цэсд байршуулах

Мөн бид хамтрагч байгууллагууддаа зориулж Монпэй үйлчилгээний системтэй бие даан холбогдох боломжийг бий болгож, хялбар, түргэн шуурхай найдвартай өөрийн системтэйгээ холбох технологийн шийдлийг хөгжүүлэн, нээлттэй систем болох OPEN API–г бизнесийн байгууллагууддаа санал болгодог.

 

OPEN API систем нь 3 талын оролцоотойгоор систем интеграци хийх боломжтой бөгөөд “Self Service Based” болон OAuth 2.0 технологи дээр суурилсан нээлттэй эхийг дэмжсэн технологи юм. Доорх хаягаар холбогдож дэлгэрэнгүй мэдээлэлтэй танилцана уу.

Монпэй үйлчилгээтэй хэрхэн хамтран ажиллах вэ?

Монпэй үйлчилгээгээр дамжуулан бараа бүтээгдэхүүнээ борлуулах, хэрэглэгчдээ урамшуулах зэргээр хамтран ажиллах хүсэлтэй бизнесийн байгууллагууд хамтран ажиллах хүсэлтээ  digitalbusiness@mobifinance.mn хаягаар ирүүлнэ үү.

Төлбөр тооцооны төгс шийдэл

MonPay төлбөрийн системтэй холбогдож хэрэглэгчдэдээ шинэ төлбөрийн суваг нээхийг хүсвэл та бидэнтэй холбогдоорой.