Монпэй нь апликейшнаараа дамжуулан хүмүүсийн өдөр бүрийн амьдралыг хялбарчлах, орчин үеийн технологийн шийдлүүдийг санал болгон санхүүгийн хүртээмжийг нэмэгдүүлэхийн зэрэгцээ хэрэглэгчдийн амьдралын хэв маягт эерэг нөлөө үзүүлэхийг зорин ажилладаг билээ. Тус апликейшн нь Монголбанкаар баталгаажсан, Монголын анхны, цахим мөнгөний хугацаагүй тусгай зөвшөөрөлтэй, хамгийн том эко-систем бүхий санхүүгийн үйлчилгээ юм. Гар утсаараа хэзээд ч, хаанаас ч, бүхий л төрлийн төлбөр тооцоог 24/7 хийх, зээл авах, онлайнаар бараа бүтээгдэхүүн захиалж хүргүүлэн авах, тасалбар захиалах, тоглоом цэнэглэх мөн хямдрал, урамшуулалд хамрагдах боломжтой цогц үйлчилгээ бүхий апликейшн юм.
MonPay тэмдэгтэй бүх газруудаар худалдан авалт хийх, QR кодыг доорх төрлүүдээр уншуулан төлбөрөө төлөх, худалдан авалт хийх боломжтой. qPay болон бүх банкны QR кодыг апликейшнаараа уншуулан хормын дотор хялбар төлөх ч боломж бий.