Олон улсын хүүхдийн эрхийг хамгаалах өдрийг тохиолдуулан 5-р сарын 3 дахь долоо хоногийн ням гаригт (5/21) зохион байгуулагддаг хүүхэд хөтөлбөрийн 2022-2023 оны хичээлийн жилийн хаалтын арга хэмжээ болох "БАГАЧУУДЫН ХӨГЖИЛТЭЙ ГҮЙЛТ"-ийн бүртгэл эхэлж байгааг дуулгахад таатай байна 🏃👨🦽🏃♀️🏃♀️.
- Та монпэй апликейшны ''Бэлэг'' цэсээр орж, уг арга хэмжээнд оролцох эрхийг авч болно
- Мөн та хөтөлбөрт оролцохгүйгээр монпэй аппликейшн дахь ''Хандив'' цэс рүү орж хандив өгөх боломжтой.
“Ахиллис Монгол” олон улсын байгууллага нь 2014 оны 12-р сард байгуулагдсан. ''Биеийн тамирын хөтөлбөрүүд болон баг хамт олны уур амьсгалаар дамжуулан хөгжлийн бэрхшээлтэй хүмүүст итгэл найдвар, урам зориг, амжилт, зорьсондоо хүрэхийн амтыг мэдрүүлэх” зорилготойгоор тасралтгүй 8 жил үйл ажиллагаа хэрэгжүүлж байна.